Агий: Экс найз залуутайгаа 3, 4 жил холбоо бариагүй

“I loft” бааранд гарсан гэх буун дууны хэрэг олны анхаарлыг татаад буй. Учир нь уг хэрэгт МИАТ-ийн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мигддорж холбогдож, түүнийг Киви хамтлагийн дуучин Агийгаас болж зодоон үүсгэсэн гэдэг. Тодруулбал, Х.Мигддоржийг Агийгаас болж, түүний хуучин найз залуутай муудалцсан хэмээн мэдээлсэн юм. Харин энэ талаар Агий “Киви хамтлагийн маань есөн жилийн ой тун удахгүй болох гээд, тоглолтын бэлтгэл шинэ клип шинэ уран бүтээлүүд хийгээд завгүй явна. Харин яагаад миний нэрийг оролцуулсан худал мэдээлэл гараад байгаад би гайхаж байна. Тэр бичсэн хүн бүүр нүдээр харсан юм шиг л бичсэн байна лээ. Миний экс найз залуу гээд байгаа тэр хүнтэй би 3,4 жил холбоогүй явж байна. Тэр бусад хүмүүсийг нь ч танихгүй. Тэр хоёр хүн хоорондоо ч юу болсныг би мэдэхгүй. Надад ямар ч хамаагүй асуудлыг яах гэж ингэж худлаа бичдэгийг ер ойлгохгүй юм. Намайг янз янзаар бичиж л байдаг. Гэхдээ одоо бүүр арай л хэтэрхий худлаа бичиж байна. Худлаа бичсэн юм болгоны хойноос хөөцөлдөөд явахгүй болохоор хүмүүс итгээд өнгөрчихвий дээ л гэж бодох юм” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин