Хамтран амьдрагчийнхаа гэрийг шатаажээ

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Гэмтлийн эмнэлэгт 103-аар унаж, гэмтсэн хүн ирж хэвтлээ гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгасан байна. Ингэхэд 41 настай Т 33 байрны баруун талын дулааны шугамнаас унаж гэмтсэн хэрэг гарчээ.

Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд дэлгүүрт гал гарсан байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Улмаар мэдээллийн дагуу очиж шалгахад мах, махан бүтээгдэхүүний дэлгүүрт хоолны халуун тогоог залгаастай орхисны улмаар гал гарсан байсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 42-р гудамжинд гэрээ шатаасан гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Үүний дагуу шалгахад 45 настай эмэгтэй О-гийн өвлийн сууцыг хамтран амьдрагч 47 настай эрэгтэй Т гэгч нь галдан шатаалаа гэсэн өргөдөл гомдол гаргаж ирсэн хэргийг шалгаж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин