Орон нутгийн замд дахин нэг хүн амиа алдав
Өчигдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Хайрхан” хүнсний дэлгүүрийн гадна явж байсан 31 настай эмэгтэй У-гийн гар цүнхийг нь 27 настай эрэгтэй О гэгч нь бусадтай бүлэглэн булаан авч зугтсан байна. Хэргийн эзэн холбогдогчийг илрүүлээд байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гуравдугаар баг Бумбат гэх газар “Тоёото” маркийн машин онхолдож тус сумын харьяат 50 настай эрэгтэй А гэгч нь амь насаа алдсан байна. Одоогоор аймгийн цагдаагийн хэлтэс шалгахаар тус газрыг зориод байгаа аж. Сүүлийн үед автомашины ослоос болж хүмүүс бэртэх, улмаар амь насаа алдах байдал ихэсч байна. Өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихэсдэг учир энэ төрлийн осол аваарууд их гардаг учир жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, хурд хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ