11 жил хүлээсний эцэст таван ихэр хүүхэдтэй болжээ

Палестины баруун хэсгийн Бетлехэм хотод нэгэн эмэгтэй амаржиж таван ихэр хүүхэдтэй болжээ. Ихрүүдийн дөрөв нь хүү нэг нь охин юм байна. Эх болон хүүхдүүдийн бие сайн байгаа талаар эмнэлэгийн удирдлагууд мэдээллээ. Ихрүүдийн зарим нь 1.5 кг байсан бол зарим нь нэг кг ч хүрэхгүй жинтэй төрсөн байна. Хүүхдүүдийг хэвийн жинд нь хүртэл инкубаторт өсгөх гэнэ.

Хачирхалтай өөр нэгэ мэдээ нь хосууд хүүхэдтэй болохыг мөрөөдөн 11 жил хүлээсэн ажээ. Харин тэдний цөхрөлтгүй итгэл найдварын үр дүнд тэдэнд таван ихэр хүүхэд заяасан байна. Таван хүүдийн эх жирэмсэн байхдаа хүүхдүүдээ ихэр гэдгийг мэдэж байсан ч арай ч таван ихэр байх юм гэж санаагүй тухайгаа ярьсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ