Нэвтрүүлэгч Б.Гантигмаа донор болж хагалгаанд орно

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа элэгний хорт хавдар өвчнөөр өвдсөн эгч Б.Болормаадаа донор болж, тун удахгүй хагалгаанд орохоор болжээ. Тиймээс нэвтрүүлэгч бүсгүйн уран бүтээлч найз нөхөд нь хандивын тоглолт зохион байгуулж байгаа бөгөөд уг хандивын тоглолт нь ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно. Мөн Бужгарын Болормаагийн ХААН банкны 5026376207 хандивын дансыг нь идэвхжүүлэн ажиллаж эхэлсэн байна. Б.Гантигмаа, Б.Болормаа нар нь “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрээр олны сэтгэлд хоногшсон МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин