Ц.Оюундарийг огцортол суулт хийнэ гэв
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардаж Дархан-Уул аймгийн гишүүд өнөөдрөөс намын төв байрны гадаа суулт хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Дархан-Уул аймгийн АН хоёр намын хороотой. Алтангадасын гэх тодотголтой намын хороо нь дүрмийн бусаар байгуулагдсан гэж өнөөдөр мэдээл хийсэн хүмүүс ярьж байна. Мөн Алтангадасын тодотголтой гэх тус хороо нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй гэнэ. Тэгсэн мөртлөө намын байр, тамга тэмдэгээ өгдөггүй. Хоорондоо хамтарч ажиллая гэдэг санал тавихад хамтраад ажиллахын хооронд одоо байгаа намыг бутаргаж эхнээс нь намыг цэгцэлнэ гэж байгаа аж. Энэ хууль бус үйлдлийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зогсоохын оронд дэмжиж ажиллаж байгаа нь дүрэм зөрчсөн үйлдэл гэв.
Дархан-Уул аймгийн АН-ын дэд дарга Г.Гантулга:
-Яг юу болоод байгаа талаар тодорхой яриач?
-АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймгийн АН-ыг үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон гэж олон нийтэд мэдээлсэн.Үүнээс болж Дархан-Уул аймгийн АН татан буугдаж байна гэсэн мэдээлэл олон нийтийн дунд цацагдаад байна.Уг асуудал дээр дөрөөлж АН-ын Алтангадасын гэх тодотголтой хүмүүс тоглолт хийж аймгийн намын хороог шинээр эмхлэн зохион байгуулна хэмээн асуудал үүсээд байна. Уг асуудлыг намын Хяналтын ерөнхий хорооны хурлаар авч хэлэлцсэн байгаа. Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдлийг ашиглан Дархан-Уул аймгийн намын хороог хагаралдуулах гэж шудрага бус үйлдэл хийх гэж байгаад бид бүхэн харамсаж байна. Гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө энэ хууль бус үйлдлийг дэмжиж Дархан-Уул аймгийн АН-ыг анхан шатнаас нь зохион байгуулна гэсэн шийдвэрийг гаргаад байна.
Өнөөдрөөс эхлэн тэд Ардчилсан намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг огцортол, Их хурлаа хуралдуулах хүртэл суулт хийх болно гэдгээ мэдэгдлээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ