Онгоцны бие засах өрөөнөөс их хэмжээний алт олжээ

Онгоцны үйлчлэгч бүсгүй Тайладын нийслэл Бангкокоос Энэтхэгийн Калькутта хүртлэх нисэлэгийн үеэр онгоцны бие засах өрөөнөөс 20 кг орчим алтан гулдмай олжээ.Тус бүр нь нэг кг орчим жинтэй алтан гулдмайнуудыг хоёр цүнхэнд хийж, орхисон байжээ. Үнэт металлын ойролцоо үнэ нь 1.4 сая ам.долларын үнэд хүрэх юм байна.

Алтыг агуулж байсан онгоц нь Энэтхэгийн “Jet Airways” компанийн зорчигч тээврийн онгоц юм. Алтны хулгайн наймааны талаар цагдаагийнхан албан ёсны хэрэг нээгээгүй ч байцаалт авахаар зарим зорчигчдыг саатуулаад байгаа тухай мэдээлж байна.

Энэтхэг улс бол алтны хэрэглээгээрээ нэлээд дээгүүрт бичигддэг. Жил ирэх тусам тус улсын алты хэрэглээ нэмэгдэж байгааг Энэтхэгийн Засгийн газраас мэдээлсэн.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ