Ц.Даваасүрэн: Ёс зүйн төлөвшлийн өдөртэй болох хэрэгтэй гэв
Чуулганы үдээс хойших хуралданар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна. Гишүүдийн хувьд энэхүү асуудалтай холбогдуулж асуулт тавьсангүй. Харин Д.Зоригт гишүүн "Цагаан сараар амрах гурав дахь өдрийг ээлжийн амралтад тооцож оруулвал зохистой" гэсэн санал гаргав. Мөн Ц.Даваасүрэн гишүүн "Хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин Цагаан сараас гадна Бурхан багшийн төрсөн өдрөөр нийтээр амрах, ёс зүйн төлөвшлийн өдөр болгох нь зүйтэй. Тэгэхээр хэлэлцүүлгийн явцад энэ талаар анхаарах хэрэгтэй байна" гэлээ. Ингээд дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгээр санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжив.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ