Ц.Оюундарь: Дарханд очоод асуудлыг шийдсэн

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнхийг Ардчилсан намаас хөөсөн. Түүнийг МАН-ынханд тал засч Засаг даргын орлогч болсон, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын тамгыг хуурамчаар барьсан гэж үзэж байгаа юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нийслэлийн Цагдаагийн газарт аравдугаар сарын 14-нд захидал илгээж, “Ардчилсан намын дүрмийн дагуу Дархан-Уул аймгийн намын хороог эрх зүйн чадамжгүйд тооцож байгаа тул тус аймгийн намын хорооны УХ31791 дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн хандсан байна. Мөн Дархан-Уул аймгийн АН-ынхан намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардан, АН-ын төв байран дээр жагсаал хийсэн. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймагт ажилласан. Энэ талаар түүнээс тодруулахад "Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Асуудлыг шийдсэн байна. Энэ талаар видео бичлэгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч болно" гэсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ