Орон сууцны хороололд буутай этгээд гурван хүнийг хөнөөжээ

АНУ-ын Хюстон дахь орон сууцны хороолод буутай этгээд гал нээж гурван хүн амь үрэгдэж хоёр хүн шархадсан хэрэг гарчээ. Энэ хэрэг өчигдөр 16:30 цагийн орчимд хотын төвөөс 12 км-ийн цаана орших хороололд гарсан хэмээн CNN мэдээллээ. Нас барсан хүмүүсийн хоёрнь эрэгтэй нэг нь эмэгтэй байжээ. Түүнчлэн шархадсан хоёр хүний биеийн байдал сайнгүй байгаа гэнэ.

Цагдаа нар хэргийг мөрдөж эхэлсэн ба хэргийн сэжигтэн гэгдэж буй нэг залууг саатуулаад байна. Чухам ямар шалтгаанаас гал нээж олон хүний аминд хүрсэн эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм.

Энэ хэрэг гарахаас 10-аадхан хоногийн өмнө өсвөр насны хүү хүмүүс рүү гал нээж хоёр хүний аминд хүрч 20 хүнийг шархдуулсан хэрэг гарсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ