Н.Энхбаяр МАХН-аас татгалзах хүсэлт гаргаагүй гэв
Өнөөдөр МАХН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар олон нийтийн дунд тархаад буй намын дарга Н.Энхбаярыг МАХН-аас татгалзах хүсэлт гаргаад байгаа гэх мэдээлэлд хариу өгсөн юм. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба " МАХН-ын дарга Н.Энхбаяр намаасаа татгалзах хүсэлт гаргаагүй. Ийм яриа гарах үндэслэл байхгүй. Энэ бол МАХН-ын үйл ажиллагааг сааруулах гэсэн санаатай явуулга. Харин ч бид цаашид улам нэгдэж, нягтарч ажиллах болно” гэх тайлбарыг өгөв. Түүнчлэн энэ сарын 24-нд болох Бага чуулганы хурлаар хоёр гол асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ удаад Н.Энхбаяр дарга оролцож амжихгүй гэдгийг мэдэгдсэн юм. Харин ирэх онд хуралдах МАХН-ын Их хуралд намын дарга Н.Энхбаярыг оролцоно гэдэгт найдаж байгаагаа уламжлав.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ