Онгоцны буудалд хуримлажээ

АНУ-ын усан цэрэг 11 сарын хугацаатай томилолтоор явж ирсэнийхээ дараа онгоцны буудалд буусан даруйдаа хайртай бүсгүйтэйгээ хуримлажээ. Сүйт бүсгүй нь түүнийг албаа хаагаад ирхэд нь тосно гэж хэлж байсан ч онгоцны буудал дээр хуримаа хийх гэж байгаагаа хэлээгүй байсан ажээ. Энэ бүхэн залуу усан цэрэгт үнэхээр том гэнэтийн бэлэг болж чадсан юм.

Тэд Рино- Тахое олон улсын нисэх онгоцны буудлын хүлээлгийн танимд хуримласан байна.

Хосууд хоёулаа 19 настай. Тэд ахлах дунд сургуульд байхаасаа үерхэж эхэлсэн гэнэ. Сүйт залуу өнгөрсөн 11 сарын хугацаанд Сири улсын хилийн орчимд тэнгисийн цэрэгт алба хаагаад ирж байгаа нь энэ ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ