Найман настай хүүг барьцаалжээ
Энэ сарын 19-нд буюу өнгөрсөн мягмар гаригт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд найман настай хүүг барьцаалсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд байрлах 83 дугаар сургуулийн орчим гуравдугаар ангин сурагч найман настай хүүг хүүгийн ээжтэй амьдарч байсан 42 настай П нь барьцаалсан байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан П-г үйлдэл дээр нь саатуулж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ