Хоёр Солонгосыг хүссэн хүсээгүй эвлэрүүлэх шалтгаан бол шинэ төмөр зам
Он удаан жил хүйтэн харилцаатай байсан хоёр Солонгосын харилцаа шинэ түвшинд хүрэх боломжийг нээх замыг ОХУ эхлүүлэхээр зэхэж байна.
Владимир Путины гол зорилго бол Өмнөд Солонгостой шинэ төмөр замыг барих тохиролцоонд хүрэх байсан юм.
Оросууд эдийн засгийн том боломжийг нээхээс гадна, геополитикийн өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх гэж байгаа.
Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Өмнөд, Хойд хоёр Солонгосын таагүй харилцааг шинэ төвшинд хүргэж эдийн засгийн өгөөжтэй байдлаараа тус улсуудын харилцааг сайжруулах юм.
{!!!right!!!}Үүний тул Өмнөд Солонгосын Хасан боомтоос Хойд Солонгосын Ражин боомт хүртэл шинэ төмөр зам тавих юм.
“Торгоны төмөр зам” гэгдэж буй энэхүү салаа төмөр замыг Умард, Өмнөд Солонгосын төмөр замын системийг Сибирийг нэвт дамжсан төмөр замтай холбоход ач холбогдол нь оршиж буй.
2010 оноос Өмнөд Солонгосын хөрөнгийг Умард Солонгосын эдийн засагт шууд оруулахыг хориглосон байдаг. Гэхдээ “Торгоны төмөр зам”-д энэ төдийлөн хамаарахгүй. Учир нь энэ төмөр зам Хойд Солонгост бус Орост илүү өгөөжтэй гэсэн үүднээс хийгдэх болно.
Өмнөд Солонгосын тал Умардтай өмнөхөөсөө илүү таатай харилцаатай байхыг эрмэлзэх болсон. Тиймээс ч ОХУ-ынсанаачилсан төсөлд нааштай хандаж байгаа. Мэдээж хэрэг эхлээд хөрсөө сайн бэлдэж байж тариагаа тарьдгийн адилаар хоёр орны хоорондын харилцаа хурцдаргүй байх нь чухал.
Олон улсын чиг хандлага Хойд Солонгост найртай хандах нь зүйтэй гэдэг ч Хойд Солонгос өөрөө их гүрнүүдээс болгоомжилдог. Энэ нь цаад утгаараа улсынх нь дотоод хэрэгт нөлөөлж болзошгүй хэмээн сэргийлж улс орнуудтай төдийлөн таатай ханддаггүй.
ОХУ-ын санаачилсан энэхүү төмөр замын төслөөс Умард Солонгос Өмнөдийнхнөөс авах тусламжаа элдэв арга мэхийн шаардлагагүйгээр авч байх боломж нээгдэж байна гэж хэлэхэд ч болно.
Ямартай ч энэ төсөл хэрэгжих нь тодорхой болох цагт хоёр Солонгосыг хооронд ассан гал бага боловч намжих болно хэмээн ажиглагчид таамаглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ