Улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хаслаа
Монголын Үндэсний Бөхийн холбооны Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж Улсын наадмаар бөхийн цээр зөрчиж, төрийн их баяр наадмыг хүндлээгүй зарим бөхчүүдийн асуудлыг авч хэлэлцсэн байна.
Улмаар улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хоёр сараар хасч, хугацааг өчигдрөөс тооцож эхэлжээ. Тэрээр энэ жилийн улсын наадамд аварга Г.Эрхэмбаяртай барилдахдаа бөхийн цээр зөрчсөн билээ. Тодруулбал өвдөг шороодсон Б.Соронзонболд заан нэлээд бухимдаж босч ирэхдээ улсын арслан Г.Эрхэмбаярын нүүр лүү цохиж "бүдүүлэг" зан гаргаж наадамчдын дургүйцлийг хүргэсэн.
Мөн улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Н.Адьяабат нарыг бөхийн цээр зөрчсөн хэмээн үзэж хатуу сануулга өгсөн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ