Өнөөдөр дэлхийн жүдо бөхийн өдөр

Жүдо бөхөөр хичээллэгчидийг нэмэгдүүлэх зорилгоор жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр буюу аравдугаар сарын 28-ны өдрийг Дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Дэлхийн жүдо бөхийн өдрийг 2011 онд “Хүндлэл”, 2012 онд “Бүх хүнд жүдо” гэсэн сэдэвтэйгээр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Харин энэ жил “Цуцалтгүй оролдлого” сэдэвтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Монголын жүдо бөхийн холбоо энэ өдрийг тохиолдуулан жүдо бөхийн нээлттэй хичээл зохион байгуулах гэж байна. Хичээлийг Бразилийн дэлхийн аварга М.Уранцэцэг, мөнгөн медальт Д.Амартүвшин нар удирдан явуулах юм байна.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин