Э.Бэхбаяр олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ
Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотод болж байгаа чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр 55, 66, 84,120 кг-ын жингийн барилдаан болж 55 кг-ын жинд "Хүч" спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ. Дагах барилдаанд Европийн аварга, Гүржийн бөх Георгий Эдишерашвилийг ялсан байна. Э.Бэхбаяр нь энэ онд ХБНГУ-ын Дортмунд хотод болсон олон улсын "Гран-При" тэмцээнээс мөн алтан медаль хүртээд байсан билээ. Эхний өдөр 66 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Батмагнай, 84 кг-ын жинд "Аврагч" спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нар бас дэвжээнд гарсан. АНУ, Беларусь, Гүрж, Канад, Казахстан, Канад, Киргиз, Монгол, ОХУ, Узбек зэрэг есөн орны бөхчүүд өрсөлдөж байгаа аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ