У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирнэ
Казахстаны Алматы хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, манай улсын бага тамирчид өнөөдөр эх орондоо ирэх аж. Манай улсаас энэхүү тэмцээнд нийтдээ долоон боксчин дэлхийн аваргын рингэд тулалдсан бөгөөд Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж, ихэрлүүлж хошой медалийн эзэн болсон билээ.
Тэд өнөөдөр 14:00 цагт Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор эх орондоо ирэх юм байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ