Олимпийн аварга Н.Воробьевагийн хөшөөний нээлт болжээ

Саяхан ОХУ-ын Санкт-Петербург хотын Каменноостровскийн өргөн чөлөөнд оршдог Спортын ур чадварын сургуулийн хичээлийн байрны дэргэд “Лондон-2012” Зуны олимпийн наадмын аварга чөлөөт бөхийн тамирчинНаталья Воробьева, жудо бөхийн тамирчин Тагир Хайбулаев нарын хөшөөний нээлт болжээ.

Нээлтийн ёслолд хотын дэд амбан захирагч В.Кичеж, Биеийн тамир, спортын газрын дарга Ю.Авдеев нар оролцжээ. Олимпийн аварга Н.Воробьева хөшөөний нээлтийн ёслолд оролцож амжаагүй болов ч сэтгэгдлээ сурвалжлагчид ярихдаа ”Ийм явдал болсонд сэтгэл тиймэрхүү л байна. Хөшөө босгоо л биз, нээлт нь болоо л биз. “Амьдад нь хөшөө нь босгосон” гэдэг хэллэг байдаг биз дээ. Он цаг улирч би хэзээ нэгэн цагт эрүү өвдөг нь нийлсэн эмгэн болно биз дээ, тэр үед ач зээ нараа дагуулж ирээд “Эмээ чинь 22 настайдаа ийм идэр залуу, ийм гялалзсан бүсгүй явсан” гэж хуучлах юм биз дээ.” гэж өгүүлсэн байна.

МЧБХ, Д.Өлгийсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин