Их аварга Хакүхогийн нэрэмжит тэмцээн маргааш болно

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн Аварга шалгаруулах сүмогийн тэмцээн энэ сарын 26, 27-ндМҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна.
Хакухо сан болон Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулж буй тэмцээн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол Хүүхэд” уриан дор зохиогдох ба оролцогчид гурван насны ангилалд алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээн аймаг, нийслэлийн 10 жилийн дунд сургуулиудын 8-9 нас, 10-11 нас, 12-14 насны 3 ангилалаар явагдах бөгөөд медаль хүртсэн оролцогчид болон шигшээ наймд шалгарсан хүүхдүүдээс таван хүүхдийг сонгон олон улсын тэмцээнд явуулах юм.
Тодруулбал, тэд ирэх оны хоёрдугаар сард Японы Токио хотноо болох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх хүртэнэ.
Харин Улсын аваргын төлөөх тэмцээний бүртгэл маргаашийг хүртэл буюу аравдугаар сарын 25-ны өнөөдрийг рийг дуустал “Их Шавь” дээд сургууль дээр явагдана.
Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин