А.Гансүх сайдын баримтуудыг дэлгэнэ
Зам, тээврийн сайд А.Гансүх өөрийн хүсэлтээр шалгуулахаар АТГ-т хандаад байгаа билээ. Тэрбээр твиттерт иргэн Л.Даваапилтэй ширүүхэн маргаан өрнүүлсэн юм. Тодруулбал, А.Гансүх сайд “”МИАТ”-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” хэмээн жиргэв. Харин дургүй нь нэлээд хүрсэн жиргээч “Самсунгтай 1км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ сайд аа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3,6 тэрбумаас хол давна” гэсэн юм. Тэгвэл иргэн Л.Даваапил энэ сарын 25-ны 11:30 цагт 25 дугаар суваг телевизийн мэдээллийн танхимд албан ёсоор материалаа танилцуулахаар болсон байна.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ