У.Бямбажав аваргалав
ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй тулааны спортын наадмын +115 кг-ын жинд дэлхийн хошой аварга У.Бямбажав түрүүлж, алтан медаль хүртлээ. Харин 85 кг-ын жинд өрсөлдсөн О.Өсөхбаяр мөнгөн медалийн эзэн болов. У.Бямбажав эл спортоор дэлхийд гурав түрүүлснээс гадна, сүмогийн Макушита зиндаанд амжилттай барилдаж байсан билээ. Одоо АНУ-д киноны чиглэлээр ажилладаг юм байна.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ