Дугуйчид Зүүн Азийн наадмаас хоёр медаль хүртэв

БНХАУ-ын Тяньжинь хотноо болж буй Зүүн Азийн зургаадугаар наадмаас Монголын дугуйн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 80 километрийн бөөн гараатай уралдаан өчигдөр болж, ОУХМ А.Алтансүх 1:43:28 цагийн амжилтаар мөнгөн медаль, ОУХМ Т.Төгөлдөр 1:43:46 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Энэ зайд 28 тамирчин гараанаас гарснаас 21 нь замаа дуусгасан бөгөөд Тайванийн Чун Кай 1:43:06 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин