Боксын ДАШТ эхэллээ
Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өчигдөр Казахстан улсад нээлтээ хийлээ. Тэмцээнд 118 орны 600 гаруй боксчид хүч үзэх бөгөөд манай улсын тамирчдын хувьд багийн ахлагчаар Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, туслах дасгалжуулагч спортын мастер Сайнбилэг нар оролцож байгаа юм. Харин тамирчдын бүрэлдэхүүнд 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-ын жинд МУГТ Н.Төгсцогт, 60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай, 64 кг-ын жинд МУГТ У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-ын жинд ОУХМ Н.Шинэбаяр, 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр нар багтжээ. Өнөөдөр жингүүдийн урьдчилсан тоглолт орон нутгийн цагаар 14.00, 19.00 цагаас явагдах бол энэ сарын 23-нд медалийн төлөөх тэмцээн эхэлж, 25-нд хагас шигшээ, 26-нд аваргын төлөөх тоглолтууд болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ