Зоя Голубева 13 дахиа түрүүлэх замаа заслаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтарга руугаа дөхөх тусам тэмцэлдээн улам өрсөлдөөнтэй болж байна.

Тэмцээний 11 дэх өрөгт хошуучлагч хоёр болох, ижил оноотой явсан домогт даамчин, дэлхийн 12 удаагийн аварга Латвийн их мастер Зоя Голубева, Украйны их мастер Виктория Мотричкотой оноолт таарч, Зоя хожсоноор бараг 13 дахиа түрүүлэх замаа заслаа.

Тэрбээр дараагийн өргүүдэд манай гурван даамчинтай наадах юм.

Хожигдсон В.Мотричко одоогоор зургаадугаар байрт шидэгджээ.

Зоягийн араас ижил 14 оноотой Украйны Д. Ткаченко, Оросын Т.Тансыккужина, Матрена Ноговицына, Белорусын Ольга Федорович нар нэхэж байна.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин