Хүндийн өргөлтийн Н.Баярмаа мөнгөн медаль хүртлээ
Тяньжин хотноо болж байгаа Зүүн Азийн VI наадамд эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 63кг-д Н.Баярмаа мөнгөн медаль хүртэж медалийн буухиаг эхлүүллээ. Энэ сарын 6-нд нээлтээ хийсэн энэхүү наадам 15 хүртэл үргэлжлэх бөгөөд спортын 17 төрлөөр өрсөлдөж аваргаа тодруулна.
Манай улсаас 280 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн наадамд оролцож байгаа аж. Манай улсын баг тамирчдын хувьд одоогийн байдлаар нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна.
Эрэгтэйчүүдийн 1500м-ийн төрөлд Н.Мөнхбаяр, таеквондогийн төрөлд У.Ханд, М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар хүрэл медалийн эзэн болов.
Эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10м-ийн дасгалд Н.Баяраа, Б.Бишрэл, Х.Бямбабаатар нар багаараа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ