“Уран бэрийн мад” дэлхийд давтагджээ
Турк улсад явагдаж буйЗалуучуудын энэ оны ДАШТ-д оролцож байгаа “Эрч” клубын тамирчин У.Насанжаргал наймдугаар тавилдаа эзэн орны шатарчинтай нүүхдээ гайхамшигтай сайхан өрөг тавьж, маш дайчин, комбинацийн олон хувилбартай хосгүй уран тоглолт гаргажээ. Хаялт болон халхлалтын хослолоор наадсаныг нь зүйрлэвэл Монгол шатрын“Уран бэр”-ийн маданд гардаг шиг уяатай морио тавьж туугаад хоёр ханхайгаа/тэргээ/ хэмхэлж түлээд ...гэгчээр, ялалт байгуулсан ѳргийг та бүхэнд толилууъя. Дашрамд хэлэхэд, түүний энэхүү уран өрөгт МУСТА цол олгохоор тодорхойлсон байна. Монголд биш дэлхийд болсон, ганц дуу дуулсан бус гайхамшигт өрөг наадсан юм чинь өгчихөд болохгүй нь ч юу байхав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ