Байтын харвааны дэлхийн аваргад оролцож байна
Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Анталия хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Манай улсаас эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нарын удирдлагад цэц сорьж буй. Манай тамирчид recurve буюу олимпийн зайд өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нар оролцож байна.
Урьдчилсан харваагаар эрэгтэй баг нийлбэр дүнгээр 3880 оноогоор 37 улсаас 17-р байр эзлэв. Эрэгтэй багийн хувьд 16-р байранд орсон тохиолдолд багийн харваанд орох байсан бөгөөд Их Британи 3887 оноогоор шилдэг 16-д багтсан байна. Эмэгтэй багийн хувьд нийлбэр дүнгээр 3847 оноогоор 32 улсаас 22-р байр эзэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ