Оёдолчид 19 цаг үйлдвэртээ түгжигджээ

Бангладешийн Дака хотын оёдлын үйлдвэрт ээлжнээсээ буух ёстой байсан үйлдвэрийн ажилчид үйлдвэртээ түгжигдэж 19 цаг цоожлогдсон хэрэг гарчээ. Үйлдвэрт байсан ажилчид эхлээд өөрсдийгөө түгжигдсэн гэдгийг мэдэлгүй долоон цаг болцгоосон байна.Түүний дараагаар хэрэг бишдэж хэн түгжсэн нь ч мэдэгдэхгүй олон цагийг үйлдвэрт өнгөрүүлсэн байна. Энэ үйлдвэрт хэдэн долоо хоногийн өмнө гал гарч байсан. Тиймээс түгжигдэхэд хүмүүс ихээр айж сандралджээ. Хэрэв ямар нэг зүйл буруу болсон бол маш олон оёдолчид үйлдвэр дотор яаж ч чадалгүй үхэх байлаа хэмээн ажилчид ярьж байна.

Энэ хэргээс үүдэлтэйгээр тус оёдлын үйлдвэрийн хууль бус олон зүйлс илэрсэн байна. Тус оёдлын үйлдвэр ажилчдынхаа цалинг хэтэрхий багаар үнэлэж, цаг хэтрүүлэн ажиллуулдаг байжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ