Сурагчдын автобусаар 1940 хүүхэд үйлчлүүлж байна
Өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн. Энэ хичээлийн жилд32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөснөөс 9 -р сарын 16-ны байдлаар таван дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхлээд байна. Нэмээд долоон дүүргийн 36 сургууль хүүхэд тээвэрлэх автобус худалдан авах саналаа нийслэлийн Боловсролын газарт ирүүлжээ. Сурагчдын нэгдсэнавтобусыг үйлчилгээнд гаргаснаар тодорхой хэсэгт замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас гадна эцэг эхчүүд цаг заваа хэмнэх, сурагчдынаюулгүй байдлыг хангах ач холбогдолтой юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ