ОССК төрийн өмчид шилжлээ

“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг 100 хувь төрийн өмчийн мэдэлд шилжүүллээ. Ингэснээр ОССК нь “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” болж төрийн өмчит улсын үйлдвэрийн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна.
ОССК нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох, санхүүгийн хөрөнгө оруулалт хийх зэрэг барилга санхүүгийн үйл ажиллагааг хосолмол хэлбэрээр үзүүлж байсан. Харин одоо Засгийн газраас орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болгож байгаа аж. Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ