Ч.Гансүхийн өөр нэгэн хүүг нь шалгаж эхэлжээ
ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн өмгөөлөгч А.Ундрах, Ц.Гансүх нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, түүний хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэд "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичигдээд байгаа 17 тэрбум, таван тэрбумын хэрэг мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй. Түүнчлэн нууц амрагийнхаа дансаар их мөнгө шилжүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй" гэв. Мөн Ч.Гансүхийг шалгаж байх хугацаандаа Төв аймаг, Дархан-Уул болон Зүүн хараагийн хорих ангид саатуулж, сүүлд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан зэрэг дөрвөн хорих анги дамжуулсан нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн өмгөөлөгчид нь үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Ч.Гансүх нь сахарын өвчтэй тул батлан даалтад гаргуулах өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хүлээж авахгүй гэдгийг ч мэдэгдэв. Ч.Гансүхийн хэрэгт анхлан шалгагдаж байсан хүүгээс нь гадна бас нэг хүүг нь нэмж мөрдөн байцаалтад дуудан шалгаж эхэлсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ