Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын гадаад томилолтын зардлын тайлан

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат 2013-оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд Сингапур улсад томилолтоор ажиллалаа. Монгол Улсын Сангийн яам, Сингапурын Хөгжлийн Агентлаг хоорондын төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банк болон Сингапурын "Temasek" хөрөнгө оруулалтын сангаас мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор айлчлалыг зохионзохион байгуулжээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатадзам хоногийн зардал болох 250 /Хоёр зуун тавь/ ам.долларыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад арга хэмжээний зардлаас гаргасан бөгөөд бусад зардлыг Сингапурын "Temasek" хөрөнгө оруулалтын сан хариуцсан байна. Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 дугаар захирамжийг 2012 оны 10 сарын 08-нд гаргасан бөгөөд захирамжийн дагуу хотын удирдлагын гаргаж байгаа аливаа шийдвэр болон гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ