Зүүн Өмнөд Азийг нөмөрсөн хар салхи аюул дагуулж эхэллээ
Амралтын өдрүүдээр эхэлсэн Усаги нэрт хар салхи Зүүн Өмнөд Азийг ниргэж эхэллээ. Хэдэн өдрийн өмнөөс энэ оны хамгийн хүчтэй хар салхи салхилах нь хэмээн зарлаж байсан. Харин өнөөдөр өглөөнөөс эхлэн Хятадын зүүн эргийн хотуудыг дайрч даруй 25 хүний амийг аван оджээ.
Хар салхины сургаар хятадад хэдэн мянган хүн орон гэрээ орхиж аюулгүй газар руу нүүжээ. Хамгийн их аюул нүүрлэж болзошгүй гэгдэж буй Гуанжоу хотын “Дая Бая” АЦС орчмоос нийтдээ 130 мянга гаруй иргэд нүүж хөрш хотууд руу нүүв. Түүнчлэн зуу зуун нислэг цуцлагдаж зорчигчид нисэх буудал орчимд орогнож байгаа юм. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд гэхэд 300 гаруй нислэг цуцлагдаад байна. Мөн түүнчлэн загасчлалын болон хот хоорондын усан онгоц, завиуд бүгд зогсоолд байрлажээ.
Харин Филиппинд хар салхины улмаас хоёр хүн амь насаа алдсан гэсэн мэдээ ирээд байна. Тайваньд хүчтэй салхи, ширүүн борооны улмаас хөрсний нуралт зарим хэсгүүдэд нүүрлэсэн байна. Харин аз болоход хүний амь нас хохирсонгүй. Одоо хар салхи Тайвань, Хонконгийн эрэг орчмоор хүчтэй салхилж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ