“Сандэй” худалдааны төвийн галын хэргийг хаажээ
Өнгөрсөн сарын 30-нд "Сандэй" худалдааны төвийн долоон давхарын цайны газарт гал гарч, дээврийн хэсэг бүхэлдээ шатсан билээ. Гал гарсан шалтгаан нөхцлийгБаянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж, эцэслэн тогтоосон байна. Тус гал нь хэн нэгний санамсар болгоомжгүйгээс, хөдөлмөр аюулгүй ажиллгааны дүрмийг зөрчсөнөөс буюу ахуйн гаралтай гэж үзэж, хэргийг хаажээ. Харин гал алдсан буюу халуун тогоог салгалгүй орхисон ажилчдад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Гэхдээ тус худалдааны төв нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан хэвээр байна. Тус худалдааны төвийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, барилгын зураг төслийг өөрчлөхдөө холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, авралтын зам гарцыг хаасан, урсдаг шат болон хоёр талын шатыг хааж лангуу байрлуулсан, шатны хонгилуудад утаа үл нэвтрэх хаалт хийгээгүй гэх зөрчилтэй гэж холбогдох албаныхан хэлж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ