270 сая ам.долларын хар тамхи хураажээ

Венесуэлээс Францыг зорьж явсан хар тамхины наймаачдын 270 сая ам.долларын үнэ бүхий хар тамхийг хураасан тухайгаа Францын тал мэдээлэв. Франц руу нэвтрэхийг завдсан уг онгоцноос 30 цүнх хар тамхи илрүүлсэн байна. Эдгээр нь өнгө өнгийн цүхтэй байсан бөгөөд нийтдээ 1.3 тонн кокайн байсан ажээ. Хамгийн сонирхолтой нь тэдгээр цүнхний эзэн нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм.

Уг цүнх өнгөрсөн 11-ний өдөр олдсон ч Францын албаныхан холбогдогч этгээдүүдийг олтол олон нийтэд мэдээлэхгүй байсан нь дээр хэмээж байжээ. Харин өчигдөр буюу ням гаригт Венесуэлийн цагдаа нар уг хэрэгтэй холбоотой байх магадлалтай гурван этгээдийг илрүүлсэн байна. Гэсэн ч тэд энэ хэрэгтэй үнэхээр холбоотой эсэх нь батлагдаагүй байгаа.

Хар тамхины наймаачдын тооцоолсноор чемодантай хар тамхинууд эзэнгүйгээр хил нэвтэрвэл илүү эрсдэл багатай хэмээн үзсэн байж болох юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ