Т.Билэгтээс байцаалт авч эхэлжээ
НИТХ-ын дарга асан Т.Билэгтээс байцаалт авч эхэлжээ. Түүнийг АНУ-аас эх орондоо ирмэгц нь баривчлан хэсэг хугацаанд цагдан хорьсон. Гэвч түүний биеийн байдлыг нь харгалзан батлан даалтад гаргаад байсан юм. Харин түүний бие сайжирсан тул ийнхүү хэргийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн мэдүүлэг, тайлбар авч эхэлсэн байна. Т.Билэгт нь НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчилсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ