Иракт халдлага болж 60 гаруй хүн амь үрэгдэв

Иракийн нийслэл Багдад хотод оршуулгын үеэр дэлбэрэлт болж 60 гаруй хүн амь насаа алдаж, 120 гаруй хүн шархадсан талаар ВВС мэдээлж байна. Дараалан хоёр дэлбэрэлт болсон учраас ийнхүү олон хүн амь алдсан юм. Дэлбэрэлт үйлдсэн этгээдийн нэг нь амиа золиослогч байсан гэж эх сурвалж мэдээлэв.

Одоогийн байдлаар дэлбэрэлтийг ямар бүлэглэл үйлдсэн болох нь тодорхойгүй байгаа. Дэлбэрэлт болсон газар болоод дэлбэрэлтэд өртөгсдийг харсан хүмүүс “Тэр газар яг л там шиг болсон" байсан гэжээ. Халдлагын дараагаар аврах албаныхан болоод эмнэлгийнхэн ирж шархдагсдыг эмнэлэгт хүргэсэн бол өнөөдрөөс цогцос таниулах ажиллагааг эхлүүлж, маргаашаас оршуулгын ажилд бэлдэх гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ