С.Баяраас байцаалт авч эхэлжээ
С.Баярыг хилээр гарахыг хориглов. Учир нь түүнийг "Жаст" группын эзэн, "Хадгаламж" банкны хувьцаа эзэмшигч асан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан ийнхүү шийдвэр гаргасан байна. Түүнээс гурван ч удаа байцаалт авчээ. Ш.Батхүү Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байна. Түүнд хуурамч бичиг баримтаар "Эрдэнэт" үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Мөн энэхүү хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагын хэд хэдэн хүнийг шалгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ