Хятад иргэн 7 кг хаш хилээр гаргах гээд баригдлаа

Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газрын харъяа Баянхошууны боомтоор энэ сарын 2-ны өдөр улсын хилээр гарах чиглэлд гаалийн хилээр нэвтэрч байсан БНХАУ-ын иргэн Л-ийн EB1612 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад ногоон өнгийн долоонкг чулуу нуусан байсныг илрүүлжээ. Улмаар тэр иргэнийг саатуулж, дээж аван ГЕГ-ын төв лабораторид шинжилгээнд явуулахад ногоон хаш болох нь тогтоогдсон байна. Гаалийн байгууллага тухайн барааг хураан авч улсын орлого болгон зөрчил гаргагч этгээдэд Гаалийн тухай хуулийн дагуу захиргааны хариуцлага ноогдууллаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ