Меркел ялж Сири бууж өгсөн өдрүүд
Дэлхий дахинаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудын хамгийн анхаарал татсан мэдээ мэдээллүүдийг Bataar.mn сайт багцлан хүргэж байна. Ази-Номхон далайн орнуудад Филиппин, Тайванийг дайрсан "Усаги" нэрт хүчтэй хар шуурга шуурлаа. Гэхдээ золоор хүн өртсөнгүй хэмээн мэдээлсэн байна. Түүнээс гадна дэлхий нийтийн анхаарлын төвд байсан өөр нэг асуудал болох БНХАУ-ын нэрт улстөрч Бо Силайд үйлдсэн хэргийнх нь шанд бүх насаар нь хорих ял оноожээ. Харин Европын орнууд бүхэлдээ Германы канцлерийн сонгуульд анхаарч байв. Сонгуулийн үр дүнгийн талаар мэдээллийг эхээс уншина уу.
Манай гаригийн глобаль асуудал болон гурван жилийн турш үргэлжилсэн Сирийн иргэний дайн төгсгөлийн шатандаа орж байна. Ням гаригт Сирийн Засгийн газар НҮБ болон АНУ-д хандаж бүх зэвсэг хурааж болно хэмээн өөрсдийнхаа зүгээс мэдэгдсэн. Энэ нь тус бүс нутгийн дайн дахин дипломат аргаар хэлэлцэгдэж хэлэлцээрт хүрч байгааг харуулж байгаа юм.
Ангела Меркел дахин яллаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Герман улс ирэх дөрвөн жилд улс орноо удирдах удирдагчаа сонголоо. Сонгуулийн үр дүнд Германы Канцлераар Ангела Меркел гурав дахь удаагаа ажиллах болсон тухай мэдээллээ. Санал хураалтын эхний шатуудад Меркел багахан хувийн ялагдалттай явж байсан ч сүүлийн мөчүүдэд илт давуу ялж эхэлжээ.
Сонгуулийн үр дүн Ангела Меркел хэр хүчирхэг эмэгтэй болохыг харуулах шиг боллоо. Дэлхийн түүхэнд гурав дахь удаагаа улиран сонгогдсон эмэгтэй удирдагч байхгүй. Харин энэ түүхийг Ангела Меркел бичиж чадлаа. Түүний Христийн ардчилсан нам нийт санал хураалтын 42 хувийг эзэлсэн бол Социал Димократ намынхан 26 хувийн санал авч чаджээ. Ингэснээр Христийн ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
Дэлхий дахинд хүлээлт үүсгээд байсан Германы ерөнхийлөгчийн сонгууль ийнхүү үр дүнгээ харууллаа. Германы Канцлер хэн байхаас шалтгаалах болоод байсан Европчууд ч үр дүнг харлаа. Ангела Меркел Европын эдийн засагт дахин нөлөө үзүүлэгч хэвээр үлдлээ.
Бо Силайг бүх насаар нь хорихоор болов
ХКН-ын өндөр албан тушаалтан, Чунцин хотын коммунист намын хорооны дарга, Улс төрийн товчооны гишүүн асан Бо Силайг улсын мөнгө хувьдаа завшиж, иргэдээс их хэмжээний авлига авсан гэх хэргээр Жинань хотын шүүх танхимд шүүлээ. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм. Түүнийг төлөвлөж байснаар Чинчэний шоронд хорихоор болжээ. Энэ шоронд ихэвчлэн Хятадын улс төрийн хэрэгтнүүд хоригддог.
Бо Силайг өнгөрсөн 15 жилийн хугацаанд 20 сая юань хувьдаа завшсан хэмээн мөрдөх баримтуудад дурдсан байна. Гэсэн ч тэрээр шүүх хурлын явцад өөрийгөө буруугүй гэдгийг хэд хэдэн удаа нотлохыг оролдсон ч чадсангүй. Хятад улс тэр аяараа Бо Силайн эсрэг болчихоогүй бөгөөд цахим ертөнцөд түүнийг хамгаалсан, хэргийн нь буруу шүүлээ хэмээн эсэргүүцэгчид олон гарчээ. Авлига, хээл хахууль гаарсан гэгдэж буй тус намынханд шалтгалт хийх болсон бөгөөд он дуустал 10 гишүүнийг шалгах юм.
Сири зэвсгээ хураалгана
Өнгөрсөн гурван жилийн турш дотоодын зөрчилтэй байсан Сири улсын дайн зогсох шатандаа хүрчээ. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн химийн зэвсэг хэрэглэсэн нь бүх талаараа нотлогдож, тэд Химийн зэвсгийг хориглох байгууллагад (ХЗХБ)-д зэвсгийнхээ талаарх бүх мэдээллээ өгчээ. Түүнчлэн НҮБ болон АНУ-д хандаж химийн зэвсгийг хураах, устгахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэхдээ Сирийн тал химийн зэвсгээ хэрхэн устгах, цаашид ямар шат дараалалтай бууж өгөх талаар бүрхэг байгаа билээ. Башар аль-Ассадын хэлж буйгаар “Химийн зэвсгийн бүх нөөцөө устгахаар төлөвлөж байгаа боловч үүнд ойролцоогоор нэг жил гаруйн хугацаа шаардлагатай. Түүнчлэн химийн зэвсэг устгах ажилд цаг хугацаанаас гадна, хөрөнгө ч нэлээд зарцуулагдна. Ойролцоогоор тэрбум ам.доллар хэрэгтэй” гэв. Энэ их хөрөнгийг АНУ болон НҮБ-аас гаргана хэмээн тооцоолж байгаа ажээ.
Apple хоёр шинэ загвараа худалдаанд гаргалаа
Технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ бол Apple корпораци шинээр үйлдвэрлэсэн хоёр бүтээгдэхүүнээ худалдаалсан тухай мэдээлэл юм. Шинэ iPhone 5S, iPhone 5C смартфонууд Австрали, АНУ, Их Британи, Герман, Канад, Хятад, Франц, Япон зэрэг 11 оронд өнгөрсөн баасан гаригаас эхлэн жижиглэнгийн худалдаанд гарч эхэллээ. Мөн тус компанийн сайт дээр гарснаар шинэ аппаратуудыг худалдаж эхэлсэн байна. Анхны худалдааны эхний бүлэг орнуудын тоонд Хятад улс анх удаагаа оржээ. Мөн Apple компани анх удаагаа хоёр загварын смартфоныг шууд нэгэн зэрэг гаргаж байгаа юм.
Phone 5S илүү хүчтэй процессор, камертай, мөн хурууны хээ тодорхойлогчтой ажээ. Түүний анхны үнэ 199 $ . Төсвийн iPhone 5С ерөнхийдөө iPhone 5 боловч өөр гадартай, түүний анхны үнэ нь 99 $ юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ