Элчин сайд Б.Даваадоржийг гэм буруугүй гэжээ
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийг эрүүгийн хэрэгт холбогдуулан тус улсад шалгаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэлээр цацагдсан. Түүний данс руу манай улсаас дөрвөн хүн 201 мянган евро шилжүүлсэн нь тус улсын хуулийг зөрчөөд тогтохгүй, мөнгө угаасан хэрэгт холбогдсон хэмээн мэдээлж байв. Гэтэл ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагынхан түүний гэм буруугүйг тогтоосон тухай мэдээллийг саяхан манай талд ирүүлжээ.
Берлин хотын Прокурорын газраас Б.Даваадоржийн өмгөөлөгч Эгон Ж.Гайст “Б.Даваадоржийн эсрэг гаргасан банкны мэдээллийн дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-наас шалгаад тухайн хүн мөнгө угаасан хэрэгт холбогдоогүй” гэсэн албан бичиг өгсөн аж. Элчин сайд Б.Даваадорж өмгөөлөгчөөрөө дамжуулж прокурорт хүсэлт гаргасны дагуу уг албан тоотыг хариу болгож өгсөн бөгөөд түүнийгээ манай улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ