20 настай эмэгтэй амиа хорлохыг завдав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын 13 дугаар байр нэгдүгээр орцны цахилгаан шатанд хүмүүс гацаад нэг цаг болж байна гэсэн дуудлагыг 20:09 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад68 настай, эрэгтэй цахилгаан шатанд гацсан байсныг гаргаж гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллындугаар байрны есөн давхраасхүн үсрэх гээд байна гэсэн 00:26 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад оршин суух 20 настай, эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдаж аврагчид дээд давхарын тагтаар дамжин цонхоор орж аюулгүй болгожээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ