Японы “ухаалаг” шаахайн ид шид

Энэ гутал нь ахмад үеийнхэн ба хүүхдүүдэд зориулагдсан байна. Зохион бүтээгчид нь үүнийг “ухаантай” гутал гэж нэрлэж байгаа аж. Хөгшид ой ухаан муудаж, хүүхэд гүйж явах нь их байдаг учир тэдэнд хэрэгтэй онцолсон байна. Ийм гутлын эздийг смартфоны тусламжтайгаар хаана явааг нь мэдэж байх боломжтой.

Жижиг төхөөрөмжийг гутлын өсгийд суулгаад GPS системтэй холбож өгсөн байна. Тэр нь утасны дэлгэцнээ гутлын эзэн хаа байгааг бодит цагаар мэдэх боломжийг өгч буй. Тусгай интернет сайтад бүртгүүлсний дараа нууц түлхүүрийг үгийг авна. Ингээд гутлын эзэнг хамаатан саднаас нь гадна танилууд нь эмнэлэгийн ажилтнууд олж болно.

Үүний өмнө Японд GPS системтэй хүзүүний зүүлт дэлгэрсэн бөгөөд эзэд нь түүнийг мартах тохиолдол их байжээ. Тэгвэл одоо гутал нь түүнээс хамаагүй найдвартай гэнэ.

Хувцсыг ухаалаг болгох анхны оролдлого энэ биш. Өнгөрсөн онд Америкийн чипмейкер Intel олон нийтэд “ухаантай” цамцыг танилцуулсан байсан.

Цамцанд суулгаж өгсөн төхөөрөмжүүд биеийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл өгч байсан юм. Мөн ухаалаг гутлын бусад хувилбарууд бий. Nike компани энэ жил өөрөө үдэгддэг Nike Mag гэх спортын гутлыг танилцуулсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ