Ангела Меркел дахин яллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Герман улс ирэх дөрвөн жилд улс орноо удирдах удирдагчаа сонголоо. Сонгуулийн үр дүнг хэдхэн цагийн өмнө зарласан бөгөөд Германы канцлер Ангела Меркел гурав дахь удаагаа ялжээ. Санал хураалтын эхний шатуудад Меркел багахан хувиар ялагдаж явсан ч сүүлийн мөчид илт давуу ялж эхэлсэн юм.

Энэхүү сонгуулийн үр дүн Ангела Меркел хэр хүчирхэг эмэгтэй болохыг харуулах шиг боллоо. Дэлхийн түүхэнд гурав дахь удаагаа улиран сонгогдсон эмэгтэй удирдагч байхгүй. Харин энэ түүхийг Ангела Меркел бичиж чадлаа.

Түүний Христийн ардчилсан нам нийт санал хураалтын 42 хувийг эзэлсэн бол Социал демократ намынхан 26 хувийн санал авчээ. Ингэснээр Христийн ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулав.

Дэлхий дахинд хүлээлт үүсгээд байсан Германы удирдагчийн сонгууль ийнхүү үр дүнгээ харууллаа. Германы канцлер хэн байхаас олон зүйл шалтгаалах болоод байсан ба европчууд ч үр дүнгий нь харлаа. Ангела Меркел Европын эдийн засагт дахин нөлөө үзүүлэгч хэвээр үлдлээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ