Үс засуулахад сайн өдөр
Аргын тооллын: | 2013.9.23 Даваа гараг | |
Билгийн тооллын: | 19. Есөн улаан мэнгэтэй хар луу өдөр | |
Наран ургах шингэх: | 06.51-18.55 | |
Үс засуулбал: | Сайн нөхөртэй нөхөрлөнө | |
Барилдлага: | Үхэх | |
Шүтэн барилдлага: | Хүрэлцэхүй |
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 6 цаг 13 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ