Дуучин Б.Амархүү аав болно

Дуучин Б.Амархүү “Big fish” кинонд хамт тоглосон загвар өмсөгч О.Ариунзулд хайраа илчилсэн цагаасаа хойш нэлээд шуугиан тарьж байгаа. Хамт кинонд тоглох үеэсээ л О.Ариунзулыг миний охин, миний хайр хэмээн дууддаг байсан тэдний хайр адал явдал ихтэй.

Байсхийгээд л дуучин Б.Амархүү загвар өмсөгч О.Ариунзул нар салжээ, эсвэл эргэн нийлжээ гэхчилэн шар мэдээ хөврөх нь бий.
Тэгвэл дуучин Б.Амархүү ойрын үед аав болж магадгүй гэнэ. Учир нь тэрбээр өөрийн гар дээрээ“А&А” гэсэн үсэгтэй микрофонтой соска хөхөж, чихэвч зүүгээд мөлхөж буй жаалын зургийг шивүүлжээ. Түүний энэхүү шивээсийг харсан хүн “Амархүү аав болох нь” хэмээж байна. Гэхдээ энэ талаар одоогоор баттай мэдээлэл байхгүй ч хүүхэд шивүүлж буйгаас үзэхэд тэрбээр аав болох бэлтгэлээ базааж буй бололтой. Түүнээс өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хүүгийнхээ хөлийн улыг цээжиндээ шивүүлсэн байдаг.


Н.НОМИН

Эх сурвалж http://www.info.mn Дуучин Б.Амархүү аав болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ