“Рио Тинто”-той хэлэлцээр хийхээр Лондон явав

Хэдхэн өдрийн өмнөхөн шинээр томилогдсон “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу нар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай яриа хэлэлцээр хийхээр Лондонг зорилоо.

Монголын талаас явах баг бүрэлдэхүүн тодорхойгүй байснаас болж яриа хэлэлцээр хийх хугацаа хойшлогдоод байсан билээ.

Оюутолгой далд уурхайгаа зогсоосон нь сүүлийн үед ихээхэн хүндрэл учруулаад байгаа. Эдийн засаг хүндэрсэн энэ үед Монголын талаас яаралтай арга хэмжээ авч, хэлэлцээр хийн гүний уурхайд нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг даруй шийдвэрлэхгүй бол асуудал хүндэрч мэдэхээр байгаа гэж албаныхан хэлэв. Засгийн газрын зүгээс ч Оюутолгойн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн төлөө байгаа гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өгүүлсэн билээ.

Лондонг зорьсон Эрдэнэс Оюутолгой компанийн удирдлагууд “Рио Тинто” компанийн удирдлагуудтай уулзаж, өмнө нь тодорхойгүй байсан асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар ярилцах юм байна. Энэхүү уулзалтын дараа “Рио Тинто”-гийн удирдлагууд ч Монголд ирж, асуудлаа шийднэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин