Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр

Манай гарагийн олон хүний хувьд энх тайван бол өдөр тутмын бодит зүйл юм. Гадаа налгар тайван байж, бидний үр хүүхдүүд сургууль номондоо явцгаана. Нийгмийн үндэс суурь нь бат бөх тэр газарт энх амгалангийн үнэлж баршгүй хишгийг хэн ч нэг их мэдрэхгүй байж мэднэ. Гэвч өнөөгийн дэлхийд маш олон хүний хувьд энэ хишиг зүгээр л үлгэрийн мөрөөдлөөс хэтрэхгүй байгаа билээ. Тэд гав гинжтэй, тогтворгүй байдал, айдас хүйдсийн нөхцөлд аж төрж байна. Үндсэндээ тэдний хувьд ганцхан энэ өдөр л байдаг. 1982 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей гаргасан тогтоолдоо бүх нийтээр гал зогсоох, хүчирхийллээс татгалзах өдөр болгон Олон улсын энх тайвны өдрийг (International Day of Peace) тунхаглан зарласан юм. Түүнээс хойш жил бүрийн есдүгээр сарын 21-нд тэмдэглэдэг энэ баяр олон олон орон, бүс нутгийг хамран, сая сая хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болсон билээ. Энэ өдөр ньзөвхөн энх амгалангийн тухай бодох төдийгүй, түүний төлөө ямар нэг юм хийхийг албадах учиртай юм. НҮБ энх тайвны асуудлыг сайтар ухааран бодож, түүнд хүрэх үйл ажиллагааны бодит туршлага, мэдээлэл солилцох санаа сэдлийг манай гарагийн зарим хүн, бүлэг, хамт олонд төрүүлэхийн тулд энх тайвныг дэмжсэн өөрийн янз бүрийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахад Олон улсын энх тайвны өдрийг ашигладаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин