Европод хамгийн хүйтэн өвөл нүүрлэнэ
Ирэх өвөл Европт онцгой хүйтэн болно хэмээн “Новая Известия” сонинд бичжээ. Энэ өвөл Арктикийн хүйтэн агаар Европ руу шилжих бөгөөд үүний үр дүнд ур,д хожид үзэгдэж байгаагүй хүйтэн өвөл болох гэнэ. Үүнийгээ дагаад нарны идэвхжилт ч буурна гэж судлаачид хэлж байна.
Гэхдээ Орост энэ хүйтрэл нүүрлэхгүй бөгөөд хэвийн хэмжээндээ байх гэнэ. Харин Алс Дорнодод нэлээд хүйтрэх төлөвтэй байна.
Өнгөрсөн жил Европт мөн л хүйтэн байсан бөгөөд хэдэн зуун хүн амь насаа алдсан. Италид гэхэд цас их орж олон километр үргэлжилсэн нь машины түгжрэл үүсгэж, онгоцны нислэг саатуулж байлаа. Харин Их Британид хоёрдугаар сард мөн л их хэмжээний цас орж улс орон даяар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд бэрхшээл учирч байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ